Баянхонгор аймгийн Баацагаан сумын албан ёсны сайт

Баянхонгор аймгийн Баацагаан сумын албан ёсны сайт

Иргэн тантай хамт Иргэн тантай хамт

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулж, кино үзүүллээ.

2015-03-23

Сумын ГХУСАЗСЗ-өөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тухай болон бусдыг хүндэтгэх, хайрлах, Монголын уламжллалт зан заншлын талаарх сургалтыг ГХУСАЗСЗ-ын орлогч дарга Ж.Ганбат, гишүүн Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга н.Алтантогоо, цагдаа н.Пүрэвсүрэн нар зохион байгуулж, нийт 280 гаруй сурагч хамрагдав. 4-7 дугаар ангийн сурагчдад "Хүн байхын учир" киног, 8-12 дугаар ангийн сурагчдад "Миний найз" сэдэвт киног үзүүлж, киногоор дамжуулан сурагчдад хүмүүжил, төлөвшлийн талаарх мэдээллийг өгч харилцан ярилцлага хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%